Зүрх бас уйлдаг юм байна
Зүсэн зүйлээр шаналдаг юм
Зүгээ олохгүй төөрдөг юм байна
Зөвхөн чиний төлөө шаналдаг юм ....
Зүрх бас уйлдаг юм байна
Зүсэн зүйлээр шаналдаг юм
Зүгээ олохгүй төөрдөг юм байна
Зөвхөн чиний төлөө шаналдаг юм ....
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 36
Цаг хугацаа зогсдоггүй шиг амьдрал ч бас урсахаа больдоггүй нь харамсалтай. Нэг мэдхэд чи надаас холдоод жил болчихсон байхын. Энэ урт хугацаанд би харин байрнаасаа огт хөдөлсөнгүй. Миний %д бүх юм л зогосчихсон юм шиг л байлаа. Харин одоо би урагшаа алхах цаг нь болсон бололтой...
Өнөөдөр би ажилдаа буцаж орсон эхний өдөр. Ажил дээр минь юу ч өөрчлөгдөөгүй л байна. Энэ нь амар байгаач сэтгэлд минь харин яагаад ч юм тавгүй санагдаад байхын. Гэхдээ зүгээр болно гэдэгт итгэж байгаа... Манайх шинэ ажилчид ихтэй болжээ, бүгд л миний үеийнх юм. Тийм болхоор хамт ажиллахад бас ойлголцход амар байх байхаа гэж найдаж байна. Захирал минь намайг шинэ өрөөнд оруулсан. Хуучин өрөөг минь бодвол арай жижиг ч наран талдаа цонхтой их тохилог юм. Надад их таалагдаж байгаа. Жижиг байх тусмаа ганцаардлыг мэдрэхгүй байхаа гэж найдаж байна. Шинэ ажилчид бүгд л их найрсаг сайхан зантай хүмүүс юм. Халуун дулаан уур амьсгалтай энэ хамт олны дунд би дахиад даарахгүй байхаа... Гэхдээ л шаналаад, сэтгэл минь тавгүйрхээд байхын. Түнэр харанхуйгаас дахиад гэрэл олж авах итгэл надад үлдээгүй юм шиг санагдхын. Одоо энэ хорвоог уучилж % тавилатайгаа эвлэрэх хэрэгтэйг ч, миний явах гэж байгаа зам дэндүү харанхуй болхоор алхахдаа бүдэрхээс бас өвдөлтөөс нь айгаад бах юмаа. Одоо миний найдаж байгаа цорын ганц зүйл нь надад үлдсэн тэвчээр минь л байна....
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 53
Copyright 2009 - "LolitaLola"
Blogspot Theme designed by: Ray Creations , Ray Hosting .